АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

ЭНГИЙН АЯЛАЛ

Бид байгуулагдсан цагаасаа АНУ, Австрали, Япон улсуудад аялал жуулчлалаар зорчих хүсэлтэй хувь хүн, гэр бүлүүдэд зуучлалын үйлчилгээ, визний зөвлөгөөг үзүүлсээр байна. 2017 оноос манайхаар үйлчлүүлсэн АНУ, Австрали улсууд руу аялах сонирхолтой 300 гаруй хүмүүсээс 80% нь амжилттай визээ авсан. 2018 онд Австрали орноор 10 хоног аялах 6 удаагийн аяллыг бид амжилттай зохиогоод байна. Тухайн улсын визний хугацаанаас хамааран аяллаа дуусгаад үлдсэн хугацаанд нь үргэлжлүүлэн тус улсдаа суралцах, найз нөхөдтэйгөө уулзах гэх мэт боломжуудтай байдаг.

Аялалд хамрагдахад манай зүгээс:

  • Албан ёсны урилга
  • Аяллын төлөвлөгөө гаргах
  • Буудлын захиалга хийж өгөх
  • Бичиг баримтын орчуулга
  • Элчинд цаг мэдүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлдэг.

БИЗНЕС АЯЛАЛ

АНУ, Австрали улсад зохиогддог олон улсын хурал чуулган, үзэсгэлэн худалдаа, арга хэмжээ зэрэгт оролцох сонирхолтой хувиараа бизнес эрхлэгчид, компани болон бусад байгууллагад мэргэжлээрээ ажиллаж буй хүмүүст “БИЗНЕС АЯЛАЛ ЗУУЧЛАЛЫН” үйлчилгээг үзүүлж байна. Манайх орчин үед хамгийн эрэлттэй 20 гаруй мэргэжлийн салбарыг сонгон та бүхэнд Бизнес аяллын хөтөлбөрийг санал болгож байгаа даа таатай байна. Та бизнес аяллын хөтөлбөрт оролцсоноор өөрийн эрхэлж буй бизнес ажил мэргэжлийнхээ дагуу гадны мэргэжилтэн боловсон хүчнээс туршлага солилцох улмаар хамтран ажиллаж Бизнесээ гадны зах зээлд таниулахаас гадна тухайн улсад 3 сар хүртэлх хугацаагаар суралцах гэх мэт олон олон боломжууд нээлттэй байдаг.

ВОРКШОП

Воркшоп нь хөгжингүй улс орнуудын бүхий л төрлийн байгууллагад явагддаг нэгэн сургалтын хэлбэр юм. Энэхүү үйл ажиллагаа нь багшийн дамжуулсаныг шууд хүлээж авах бус өөрсдөө ярилцаж, санал бодлоо хуваалцаж, бие биенээсээ туршлага судлан өөрөө өөрийгөө хөгжүүлэх дадлага ажил юм. Бидний хувьд үйл ажиллагаатайгаа уялдуулан АНУ болон Австрали улсуудад зохион байгуулагдаж буй нэр хүнд бүхий Workshop-д таны мэргэжил, сонирхол болон бизнест тохируулан зуучлах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн давуу тал

  • Та дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн өөр өөр соёл, ажиллаж сурах арга барилтай хүмүүстэй танилцан улмаар өөрийн бизнесийг өргөжүүлэх.
  • Богино хугацаанд их мэдлэг, мэдээллийг олж авах.
  • Ажилтан, бизнес эрхлэгчдээс гадна оюутан сурагчид хамтрах боломжтой.