БИДНИЙ ТУХАЙ

ЭХ ОРНЫ ХӨГЖИЛ БОЛОВСРОЛЫН ҮНДЭС

“Эдү Рүүт” компани нь 2016 оноос эхлэн боловсрол зуучлал, гадаад хэлний сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Монголын чадварлаг боловсон хүчинг дэлхийн тавцанд хөл нийлүүлэн алхахад нь гүүр болон ажиллаж олон хөтөлбөрүүдийг амжилттай зохион байгуулж байна.

 

Дэлхийн боловсролыг таньд ойртуулна

АНУ, Австрали болон Япон улсад хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторын зэргээр суралцах, тухайн улсуудад үндсэн ажилтнаар 1-5 жил ажиллаж, амьдрах таатай нөхцөл боломж олгох үйл ажиллагааны хүрээнд 2019 онд АНУ болон Австрали улсад виз мэдүүлэх хүсэлтэй хүн бүрт зориулж, зуучлалын цогц үйлчилгээг хэрэгжүүлж эхэллээ.

 

Сургалтын 50-100% хүртэл  тэтгэлэгийг санал болгоно

АМЕРИК: АНУ-д сургалтын төлбөргүй суралцах Berea College, Barclay College, College of the Ozarks, Curtis Institute of Music  сургуулиудыг  санал болгож байгаа бөгөөд бусад нэр хүндтэй 150 гаруй бакалаврын сургалт, 130 гаруй магистр докторын сургуулиудад тэтгэлэгтэй болон зээлээр суралцахад тань мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.

AВСТРАЛИ: Австралийн коллеж, их дээд сургуулийн хэлний бэлтгэл болон бакалавр, магистрийн сургалтанд төлбөрийн уян хатан нөхцөлтэй суралцахад нь зөвлөгөө мэдээлэл өгч зуучлах үйлчилгээг үзүүлэхээс гадна IELTS-ийн хамгийн бага оноогоор Австралийн коллежид суралцах шинэ гарцыг бид санал болгож байна.

 

Богино хугацаанд аялаж, сурах боломжууд нээлттэй

Байгууллага , хувь хүмүүстэй хамтран аялал жуулчлал, бизнес аялал, богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалт зэрэгт визний зөвлөгөө, зуучлах үйлчилгээг үзүүлж байна. Энэ онд  ЕБС-ийн сурагчдад Австралийн Брисбэн хотод зуны амралтаараа хэл сурангаа тус улсын соёлтой танилцах аялал-сургалтанд эцэг эхийн хамтаар хамрагдах хөтөлбөрийг нэвтрүүллээ.

 

Гадаад хэлний сургалт

АНУ, Австрали улсад тэтгэлэгтэй суралцуулах цогц хөтөлбөрүүдийн хүрээнд бид мэргэжлийн шилдэг багш хамт олон, сургалтын шинэлэг арга зүйгээр  англи хэлний ерөнхий түвшин ахиулах эрчимжүүлсэн сургалт, олон улсын стандарт шалгалт IELTS, TOEFL, SAT, GMAT-д бэлтгэх сургалтуудыг явуулж байна.

Цаашид бид үйл ажиллагааныхаа хүрээнд гадаад харилцаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж,   мэргэшсэн их дээд сургуулийн зөвлөх, чадварлаг менежментийн баг бүрдүүлэн үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ сонирхолд нийцсэн үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэхээр зорьж байна.

 

Empower, Dream, Unique

Бидний эрхэм зорилго

Дэлхийд өрсөлдөхүйц чадварлаг боловсон хүчинг бэлтгэх оюуны гүүр болж, үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн, чанартай боловсролын үйлчилгээг үзүүлнэ.

 

Алсын хараа

Дэлхийн боловсролтой монгол иргэнийг бид бэлтгэнэ.

 

Үнэт зүйлс

  • МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ:   Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журам, Олон улсын гэрээ конвенцийг чандлан мөрдөнө.
  • ХЭРЭГЛЭГЧ:                     Бидний хийж буй ажил бүхэн чанартай байж, үйлчлүүлэгч бүрийн зорилгод бодитой хувь нэмрийг оруулах болно.
  • ХАРИУЦЛАГАТАЙ:             Бид чанартай боловсон хүчинг бэлтгэж, хэлсэндээ хүрдэг, зорьсноо биелүүлдэг, хариуцлагатай хамт олон байна.